Монгол Улсын байт харвааны 15 дахь удаагийн заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ. Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 20 гаруй байгууллага, клубийн 303 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Орхон аймгаас 79 тамирчин оролцож байна.
Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн рекувр болон компаунд төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болж байна. Тамирчид рекувр төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөнө.
Харин компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорьж байна.
Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.