Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Бэрх сургуулийн багш, ажилчдын тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ



Олон улсын хөтөлбөртэй "Бэрх" сургуулийн багш, сурагчдад тулгамдаж буй асуудлууд олон байна. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар энэ амралтын өдрүүдэд тус сургуультай танилцаж, тэдний санал бодлыг нь сонслоо.Тухайлбал, Сурагчдын зүгээс хоолны орцыг нэмэгдүүлэх,  дотуур байрны халаалт муу, зарим өрөө мөөгөнцөртэй, нэг өрөөнд олуулаа байдгаас хичээл хийх орчин бүрдэхгүй байгаа талаар хэлэв. Харин багш нарын сургалтын арга зүй, сургалтын орчин нөхцөл сайн, англи хэл сурч байгаадаа сурагчид талархалтай байгаагаа илэрхийллээ.Мөн багш ажилчдын зүгээс ажлын орчин, хамт олондоо сэтгэл хангалуун байгаа боловч байр орон сууцны түрээс, хүнс барааны үнэ их, үсчин байхгүй, гаднаас зочин ирэхэд цайны газар буудал байдаггүй, спорт заал өвөлдөө хүйтэн тул хичээллэхэд хүндрэлтэй байгаа, Хөдөөгийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн зүгээс орон нутагт шилжин ирсэн залуу гэр бүлийг яаж дэмжих талаар асуулт асууж байлаа.

Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэхдээ цаг хугацааны хувьд шийдвэрлэгдэх ус дулаан, цахилгааны асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр төлөвлөсөн. Гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын асуудлыг аймаг орон нутгийн хэмжээнд шийдэх боломжтой, мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг засаг даргын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж, хөдөө орон нутгийг гэр бүлийн хамт зорин ирж ажиллаж байгаа багш нарт ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ хэлэхдээ энэ сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлж, олон улсын түвшний боловсон хүчнийг хөдөө орон нутагт бэлтгэх ажилд нь амжилт хүсээд, Монголын шуудан холбооны хоёр суурин утсыг эхний хоёр минут нь үнэ төлбөргүй байхаар байрлуулж сурагчдыг ар гэртэйгээ холбогдох боломжийг олгохоор боллоо. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Улаанбаатар хотын Шинэ Эрин олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдыг тус сургуулийг бүх талаар нь дэмжин ажиллуулахаа илэрхийллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ