Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ, МАЛЧИД САНДАРЧ ЭХЭЛЛЭЭ

Хайруу өвлийн хүйтнийг арай хийн давсан малчид хаврын хавсраг, шороон шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон аймгуудын хаваржилт хүндэрсэн байна. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг байна. “Хаврын тэнгэр хувьсамтгай  гэгчээр хаврын тэнгэр аашаа үзүүлж байна” хэмээн малчид ярьж байна. Энэ жилийн хувьд цас ихтэйгээс гадна салхи ихтэй байгаа аж. Тиймээс өвс, тэжээл муутай мал салхинд ганхаж, олигтой идээшихгүй байна гэнэ. Саяхан Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ихээхэн хэмжээний цасан шуурга тавьжээ. Үүний улмаас олон малчин өрх эрдэнэт малаа цасан даруулсан байна. Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж байна. Үүнээс гадна урь хэдийнэ орсон боловч хүйтэн салхинд хэд хэдээрээ хонь, ямаа осгож үхэж буй  талаар Хэнтий аймгийн Батширээт сумын малчин ярьж байна. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулбал, Улсын хэмжээнд 13 аймгийн 64 сум цагаан зудтай, цагаан зудархуу гэж үнэлэгдээд байгаа аж. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 23 сум цагаан зудтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар зэрэг 13 аймгийн 41 сум цагаан зудархуу байна. Цагаан зуд гэдэг нь намар, өвөл, хаврын цагт их хэмжээгээр цас орж бэлчээрийг хучсанаар мал өвс олж идэх боломжгүй болж олноор хорогдох нөхцөл бүрэлдэхийг хэлдэг” гэв. Энэ нь өөрөөр хэлбэл хангайн бүсэд 12-15 см, хээрийн бүсэд 8-10 см, говийн бүсэд 5-6 см цас ороход мал бэлчээрээс өвс олж магадлал буурдаг байна.
             малын тоо толгой, оторт гарсан байдлаас шалтгаалж хаврын хүнд үеийг арай чамай давж байна
          Өнөөдрийн байдлаар дээрх аймгийн малчид бүс нутгийн онцлог, бэлчээрийн даац, малын тоо толгой, оторт гарсан байдлаас шалтгаалж хаврын хүнд үеийг арай чамай давж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл, мал бүхий хэл малчид хүртэл амь насаараа хохироход бэлэн болжээ. Тухайлбал, өнгөрсөн зун нийт нутгаар газрын гарц тааруу, гантай байсны улмаас өвөл цас их унаж, хүйтэрсэн зэрэг нь хаваржилт хүндрэхэд нөлөөлсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өдгөө таван аймгийн 18 сум цагаан зудтай байгаа юм. Үүнд Баян- Өлгий, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн сумууд хамрагдаж байгаа аж.Түүнчлэн есөн аймгийн 17 сумд зуд болох, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байна. Энэ эрсдэл нь баруун аймгуудын сумуудыг голчлон хамарч буй. Өнгөрсөн өвөл цас их орж, хөрлөн хатуурснаас үүдэн мал бэлчээх аргагүйд хүрчээ. Энэ ХХААХҮЯ-аас тодруулбал, “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хаваржилт тааруу байна. Учир нь 2021 онд зуншлага сайн байсан. Мөн өвс, тэжээлийн хангамж ч сайн байв. Харин 2022 оны буюу өнгөрсөн зун гантай байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндэрлээ. Өвс, тэжээл ч дутагдалтай байгаа. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш мал ихээр хорогдсон. Энэ нь өнгөрсөн жил хорогдсон нийт малын тооноос ч олон байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн газруудад ажиллаж, малчидтай уулзан, шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүргийг яамнаас орон нутгийн удирдлагуудад өгсөн” гэв.
         

 Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж байна

           Монгол орон даяар хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малчид яах аргаа олохгүй сандарч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ хаврыг өвс тэжээлээр давж гарах нь ойлгомжтой боллоо. Тиймээс малчид малчны зээл болон ноолуураа барьцаанд тавьж өвс тэжээл худалдаж аваад буй гэнэ. Хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа бөгөөд өдөрт малаа хэд хэдээр нь үхүүлж байна. Хүн бүл муутай малчид цөхрөнгөө бараад буй. Цасны доороос гарсан жаахан өвсийг хавсраг дэгдээд юу ч үгүй хамаад хаяжээ. Тиймээс тал хээр болон говийн аймгуудад газар улаанаараа эргэсэн байна. Энэ хатуу цагт хатуу цагийг малчид минь өнтэй даваасаа билээ.

https://ergelt.mn/news/125/single/31310
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ