Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх сард ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна


Завхан /МОНЦАМЭ/.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн зураглал, судалгаагаар Завхан аймаг зудын эрсдэл их гэж гарсан.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглаж гаргасан.
Завхан аймгийн тухайд энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан. Мөн зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байсан. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувь нь дунд буюу гандуу намартай золгосон. Тиймээс цаг агаарт зориуд нөлөөлөх үйл ажиллагааг 12 удаа явуулсан ба нийт 30,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ өвөл, ирэх хавар өвөлжилт, хаваржилт нийт нутгаар хүндрэх төлөвтэй.
11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хүйтний улирлын цаашдын төлөвийн мэдээнээс хур тунадас олон жилийн дунджийн орчим байна. Гэхдээ дараа сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Тиймээс зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу байгаа хэдий ч мал борлуулах зах зээлийг бий болгох. Өвс тэжээл, усан хангамж, дулаан хашаа зэргээр бэлтгэлийг давуулан хангах хэрэгтэй.
Цаг агаар хүйтэн, цасан болон шороон шуурганы үеэр малаа хол бэлчээхгүй байх. Хүн хүч техник хэрэгслийн нөөцтэй байх нь чухал байна. Цаашид цасан бүрхүүл тогтох, цасны зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ. Мөн малчид, иргэдэд утсаар болон олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цаг агаарын төлөвийн мэдээллийг өдөр бүр өгч байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймагт2022-2023 онд 9.7 мянган малчин, 4.0 мянган мал бүхий өрхийн нийт 6.9 сая толгой мал өвөлжиж хаваржина.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ