Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэр дэвшихгүйгээ тооцоолсон Н.Энхбаярын ээлжит "жүжиг"



МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд, өөрийн хүүтэйгээ хамт нэр дэвшихээ зарласан. Тэрбээр “Та бидний эвсэл"-ээс Баянгол дүүрэгт өрсөлдөнө гэж мэдэгдэнтойрог амлаж аваад байсан нь түүний ээлжит пиар байв. Олон нам нэгтгэж энэ удаагийн сонгуульд оролцож байгаа  намын даргын хувьд олны анхаарлын төвд орохгүй бол яав ч болохгүй гэсэн түүний тактик байжээ.  Үнэндээ тэр хуулиар сонгогдох эрхээ хязгаарлуулсан  анхны улс төрч.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэ гүйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан. Хуульд зааснаар нэр дэвших боломжгүй гэдгээ тэр өөрөө ч мэдсээр байж тойрог амлаж, нэр дэвшихээр материалаа СЕХ-нд хүргүүлсэн нь сонгуулийн үеэр шоудах түүний тактик байсан нь ч тодорхой болж байна.
СЕХ мэдээж хууль зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн даруйд  “Намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа” хэмээн шоу хийхээ эртнээс төлөвлөсөн гэсэн үг. Өнөөдөр ч энэ үйл явц үргэлжилж намынх нь гэгдэх хэсэг бүлэг хүмүүс СЕХ-ны гадаа жагсаал хийж байна.
Хүү Н.Батшугарыгаа нийгмийн захиалгаар нэр дэвшиж байна гэж зарласан нь нэг хэсэгтээ олны эгдүүцлийг төрүүлсэн.  Нэгэнт сонгогдох эрхээ хуулиар хязгаарлуулсан түүний хувьд энэ мэт амбицтай загнах нь намын даргын хувьд нэр дэвшигчдэдээ үзүүлэх том нөмөр нөөлөг гэж тооцож байгаа бололтой. Гэвч  эртнээс төлөвлөсөн шоу нь  газар авахаа болиод элдэв  хүмүүсийн амны зугаа болж байгааг  эрхэм улстөрч Н.Энхбаяр өөрөө мэддэг л байгаа даа.
Т.Хэрлэн
Эх Сурвалж: Zuv.mn скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ