Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүллээ



Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх#АНЗААР аянын Орхон аймагт эхлүүллээ. Уг аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар хамтран улс орон даяар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсад сүүлийн таван жилд 1400 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсоноос 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт ихэсч байгаа учраас#АНЗААР аяныг эхлүүлжээ. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь нь хөдөө орон нутаг буюу Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт үйлдэгддэг байна. Орхон аймаг хар тамхины гэмт  хэргийн гаралтаараа улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг.Сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймагт 82 гэмт хэрэгт 81 хүн ялагдагчаар шалгагдаж байжээ. Мөн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан 49 иргэнбайна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ