Монголын жюү жицү бөхийн холбоо “Дорноговь опен” тэмцээнийг олон улсын чансааны 800 оноо олгох бүсийн зэрэглэлийн тэмцээн болгох гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр олон улсын холбооны албан ёсны хуваарьт орж тус тэмцээн болон бүс нутгаа олон улсад сурталчлах нэг том болж бий болж байна. Тус олон улсын “Дорноговь опен” тэмцээн ирэх тавдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Дорноговь аймгийн “Сайншанд палас”-т болох юм.