Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат "Иргэдээ сонсъё" уулзалтыг аймгийнхаа зүүн бүсийн сумдаар зохион байгууллаа



ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТЫГ АЙМГИЙНХАА ЗҮҮН БҮСИЙН СУМДААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА. АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН БАЯНЖАРГАЛАН, ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ, ӨНДӨРШИЛ, БАЯНЖАРГАЛАН, ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ, ӨНДӨРШИЛ СУМДАД АЖИЛЛАА.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Иргэдээ сонсъё” уулзалтыг зүүн сумдадзохион байгуулж байгуулав. Тус уулзалтын гол зорилго нь төрийн албаны ил тод байдлыг хангах, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх, мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах , иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг ач холбогдолтой.
  • Сумдад жижиг дунд үйлдвэрлэл байгуулах
  • Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах
  • Сумын нэгдсэн эмнэлгийндотор 00-ын асуудлыг шийдвэрлэх
  • Төрийн албан хаагчдын оюутан хүүхдийг хөнгөлөлттэй сургах
  • Отрын адуу ихээр оторлон орж ирж байгаатай холбоотой адууны хөлөөр бэлчээр талхлагдвал хаваржилт хүндэрч болзошгүй гэлээ.
  • Мал эмнэлэгт ажиллах боловсон хүчин дутагдалтай байна.
  • Төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна. Энэ нь төрийн албаны цалин бага , шалгуур хэт өндөр байгаагаас шалтгаалж байгааг ганц Говь-Угтаал гэлтгүй бусад сумд ч байнга хэлж сануулсаар байгаа юм.
  • Үлийн цагаан оготно их байгаа учраас бэлчээр доройтож болзошгүй байна гэсэн тодорхой хоёр асуудлыг Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, сумдын иргэд хэлж байв.
Засаг дарга эдгээр асуудлуудад хариулт өгч холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгч , газар дээр нь хариулт өгч,асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ дурдлаа.
Уг уулзалтын үеэр Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Өндөршил сумын иргэд Засаг дарга Ц.Мөнхбатыг сэтгэлтэй , чадвартай, залуухан удирдагч даргатай болсондоо талархаж байгаагаа илэрхийлээд цаашид улам илүү их хичээж ажиллан нутаг орныхоо хөгжилд анхаарч ажиллахыг хүсэн суманд тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон юм. Мөн Цагаандэлгэр ,Гурвансайхан Өлзийт сумын иргэд Засаг дарга Ц.Мөнхбатыг улс төрждөггүй, ямар нэгэн нам эвслээр ялгаварлан гадуурхдаггүй, төрийн албан хаагчид, өндөр настан,хүүхдүүд ямар ч насны иргэдтэй эрх тэгш харьцдаг учир түүний хийж буй ажил төрд тушаа болдоггүй урагшилж байгааг онцолж, цаашид илүү сайн ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлээд уулзалт өндөрлөлөө.






















скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ