Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Цаг уурын долоон харуулыг автомат станцаар хангана


БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгийн Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Шин Вонг Чул, тус хэлтсийн менежер И Ки Тек нар төслийн ажлын хөтөлбөрийн дагуу Дундговь аймгийн УЦУОШ Төв, Луус сумын цаг уурын харуулын талбайд долдугаар сарын 28-ны өдөр ажиллалаа.
2022-2025 онд БНСУ-ын Цаг уурын алба, Солонгосын цаг уурын хүрээлэн болон Монгол Улсын ЦУОШГ хамтран “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Адаацаг, Дэрэн, Дэлгэрхангай, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд сумдад цаг уурын автомат станцын сүлжээ байгуулах, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах шат дараалсан сургалтууд зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм. Ингэснэээр цаг уурын зургаан станц, найман харуул бүрэн автоматжиж, уур амьсгалын цувааны тасралтгүй байдлыг бүрэн хангах ажээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ