Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн засаг дарга Сайнцагаан сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа


11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайнцагаан сумын Далай, Наран, Тэвш, Айраг, Мандал багийн иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн албаны Дундговь аймаг дах салбар зөвлөл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар оролцож иргэдэд чиг үүргийн дагуу мэдээлэл, зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлэв.
Уулзалтад 5 багийн 200 орчим иргэд хүрэлцэн ирж, 2022 онд хийгдсэн ажлын мэдээлэлтэй танилцан аймаг, орон нутгийн хөгжил, иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлт тавьж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат иргэдээс гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд баримталж буй бодлого, чиглэл, одоо хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгч, зарим асуудлыг санал хүсэлтийн дагуу судлан шийдвэрлэхэд холбогдох байгууллага, Сайнцагаан сумын удирдлагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Иргэдийн зүгээс уулзалт арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийлж цаашид уулзалтыг улиралд 1 удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Иргэдээс үнийн өсөлт,Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын эвдрэл гэмтэл, зарим сумдын иргэд, малчдын дунд үүсэж буй газрын маргааныг яаралтай шийдвэрлэх, гэр хороололд нэгдсэн цэвэр усны шугамд холбогдсон айл өрхүүдэд тоолуур тавих, ахмад настнуудыг харьяалалтай болгож Сайнцагаан сумын ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа эрхлэгчид болон такси үйлчилгээнд явж байгаа иргэд НӨАТ-ын баримт тогтмол өгч хэвших, хувиараа хөдөлмөр эрхлэгч ААНэгжүүд шинэ ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй улмаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа зэрэг асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Маргааш буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр Сайнцагаан сумын Арвижих, Боржигон, Үйзэн, Наран багийн иргэдтэй уулзалт зохион байгуулна.







скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ