Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийг танилцуулах уулзалт болов



Францын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Жэрэс ОУТББ, Архангай аймаг хамтран СЕМААТЕРР Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийг2017-2022 онд хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ сарын 17, 18-ны өдрүүдэд тус төслийн хүрээнд байгуулсан Архангай аймгийн эрчим хүчний хэмнэлтийн ажлын баг Улаанбаатар хотод холбогдох яамдын шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг төслийн зүгээсзохион байгууллаа. Уулзалтад ажлын багийн ахлах аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Архангай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат, ХОХБХ дарга Ц.Амаржаргал болон аймгийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн, Жэрэс ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Эллиан Жэрри нар уулзалтыг нээж, энэхүү орон нутгийн хөтөлбөр нь Архангай аймагт үр дүнтэй хэрэгжсэн бөгөөд орон нутгийн оролцоо өндөр байсныг цохон тэмдэглэлээ. Уулзалт, хэлэлцүүлэг хоёр өдрийн турш долоон салбар яам болох  Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялалжуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл болон NDC үндэсний зохицуулагч нарыг байлцуулан болсон.  

Уулзалтын эхэнд Архангай аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлах В.Мөнхбат Архангай аймгийн онцлог, тулгамдаж буй асуудал болон аймгийн хэтийн хөгжлийн төлөвлөгөөний талаар холбогдох яамдын төлөөлөлд танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд буюу аймгийн мэргэжилтнүүд салбар тус бүрт тулгамдаж буй асуудал, цаашид үүнийг хэрхэн шийдэх талаар саналуудаа танилцуулж, салбар яамдын төлөөлөлтэй харилцан санал солилцсон байна. Мөн төслийн менежер Б.Оюунтуяа СЕМААТЕРР-II төслийн үр дүн, орон нутгийн зүгээс барилгын эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүнтэй холбогдох бодлогын зөвлөмжийгхуралд оролцогчдод танилцуулжээ.

Яамдын зүгээс Архангай аймгийн ажлын багаас ирсэн саналыг ажил болгон цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн аймгийн ажлын баг саналаа албан бичгээр хүргүүлж, орон нутийн зүгээс дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлэв. Төслийн ажлын багийн ахлах В.Мөнхбат "Төсөл Архангай аймагт маш амжилттай хэрэгжиж байгаа. Бид хамтдаа олон талын оролцоог хангасан төслийн ажлын багийг байгуулан ажилласан нь илүү үр дүнтэй хэрэгжихэд түшиц болсон гэж дүгнэж байгаа. Бид цаашдаа энэ төслийнхөө зорилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Жэрэс байгууллагатай нягт хамтран ажиллана" хэмээн хурлын үеэр тэмдэглэн хэлсэн. Энэ үеэр Засаг даргын орлогч В.Мөнхбат 10 аймагт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих дулааны станцын ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, Архангай аймагт дулааны станцыг бариулах ажлыг даруй шийдвэрлэж өгөхийг тусгайлан хүсч, албан бичгийг холбогдох яаманд хүргүүлсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ