Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” аяныг эхлүүлнэ


Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2003 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. 2022 онд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриаг дэвшүүлжээ.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос дээрх сарын аяныг улс орон даяар зохион байгуулах чиглэл өгч, улмаар аймгийн Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянг зохион байгуулах ажлын багийг байгуулжээ.

Ажлын багийн ахлагчаар: Аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга В.Мөнхбат
Нарийн бичгийн даргаар: Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Т.Бат-Ирээдүй
Гишүүдэд: Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга И.Амартүвшин
ХХҮГ-ын дарга Ч.Батнайрамдал
Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Ариунтуяа
Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Дашхорол
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Энхтайван
Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Ш.Лхагва
Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул
Сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байна.

Сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг ажлын баг хуралдаж хэлэлцэн баталлаа.
“Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье 2022" сарын аяны нээлтийг 4 дүгээр сарын 4-ний 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын их зааланд хийхээр боллоо. Сарын аяны хүрээнд ажлын хэсэг аймаг, сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт, зөвлөгөө өгч, уулзалт өдөрлөгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ