Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал өнгөрсөн 7 хоногт бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлжээ. Харин хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, малыг хүлээлгэн өгсөн байна.




