Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авав

Тус аймгийн Отгонтэнгэрийн УТХГ-аас байгалийн цогцолборт болон тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тодруулбал, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэрийн эх, Гялгар хэсэгт ойн туруутан амьтдад зориулж, 20 боодол өвс, 300 кг хужир тавьжээ.
Мөн дээрх цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камерыг байршуулсан байна.
Түүнчлэн Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, тус газар нутагт өвөлжиж буй айл өрхүүдэд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх.
Эдгээр амьтдын амьдрах орчныг тэтгэх талаарх заавар зөвлөмжийг өглөө. Биотехникийн арга хэмжээг Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын Байгаль орчны тасагтай хамтран зохион байгууллаа.
Байгаль цаг уурын хүндрэл тохиож буй энэ үед  зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөө зөвлөмжийг нарийн гаргаж, мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нар, нутгийн иргэд хамтран ажиллах нь үр дүнтэй юм.

Зэрлэг ан амьтан бол Монгол орны үнэт баялаг. Энэ үнэт баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, судлах өнөөгийн шаардлага бий болсон. Тиймээс зэрлэг ан амьтдыг хамгаалахад хамтын оролцоо чухал юм гэж Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ