Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Зудын нэн их эрсдэлтэй сумдын 97 малчин өрхөд тусламж хүргэнэ

НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Баянхонгор аймгийн ХХААГ-ын дарга У.Балжинням нар "Зудын нөлөөллөөс эмзэг бүлгийн мал сүргийг хамгаалах нь" богино хугацааны төслийн гэрээг байгуулав. 

Тус төслийн хүрээнд тус аймгийн зудын нэн их эрсдэлтэй есөн сумын 97 малчин өрхөд малын тоо, ам бүлээс шалтгаалан 350-750 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, өрх тус бүрд 10 мянган төгрөгийн нэгж, нөхөн үржихүйн насны охидын багц, 3 кг амин тун эрдэс болон витамины нэмэгдэл тэжээл, малын хорогдол багатай өвөл, хаврыг даван туулах зөвлөмж, "Шилдэг туршлага" товхимлыг олгоно. Мөн зудын их эрсдэлтэй зургаан сумын 60 малчин өрхөд зөвлөмж товхимол олгон сургалт зохион байгуулах аж.

НҮБ-ын ХХАА-н байгууллагаас олгож буй тусламжийг тодорхой шалгуурын дагуу олгож байгаа бөгөөд 11 аймгийн 51 сумын 510 өрхийг хамруулж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ