Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн айлуудыг нүүлгэв



Ховд аймгийн Булган суманд олон жилийн дунджаас их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрсний улмаас зарим айл өрхүүд цасанд боогдож өвс, тэжээлээ тээвэрлэх боломжгүй болжээ. 
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбараас ахлах ахлагч С.Галбадрахаар ахлуулсан долоон цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр нэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган сумын Баянгол, Байтаг багийн хоёр чиглэлд 11 малчин айл өрхөд 1.5 тонн тэжээл, 150 боодол өвс хүргэж, цасанд боогдсон хоёр айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 190 км газар зам гаргаж малчдыг чөлөөтэй зорчих боломжоор хангасан байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ