Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн сумдад зэвсэгт хүчнийхэн ажиллаж байна

ЗХЖШ-ын даргын тушаалаар өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн таван нэгж техникээр өвс, тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн онцгой комиссын мэдээлснээр хөрсөн дээр -34 хэм хүйтэрсэн, нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цагаан зудад нэрвэгдсэн, 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд цаг агаарын байдал цасан шуургатай, цасны зузаан аймгийн урд хэсгээр 30-40 см, хойд хэсгээр 50-60 см хүрч байгаа аж. Цаг агаар хүндэрсэн эдгээр сумдад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн нь цаг ямагт автомашины бэлэн байдлыг хангаж, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг мөрдөн ажиллаж байна. Хэдийгээр уул даваа, цас ихтэй газарт үүрэг гүйцэтгэхэд бага хэмжээний эвдрэл, гэмтэл гарч байгаа хэдий ч малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг бие бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэсээр байна.
Эх сурвалж: БХЯ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ