Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл хүргэнэ

Энэ сарын 24, 25-нд орсон их хэмжээний хур тунадас, цасан шуурганы улмаас хангайн сумдад зам даваа хаагдах, зарим газраа мөсөн бүрхүүл тогтох зэрэг цаг агаарын бэрхшээл бий болоод байна. 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах Шуурхай ажлын багаас Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдыг Галуут сумаас зүүн хойд чиглэлд 80 орчим км газарт цасанд боогдсон 100 орчим өрхийн 300 гаруй малчинд зам харгуй гаргаж өгөх, шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл хүргүүлэхээр томиллоо. 
Малчдад туслах ажлын баг зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, 2 нэгж техник хэрэгсэлтэйгээр  ажиллана. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ