Аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах 18 хүртэлх насны 43 мянгагаруй хүүхэд байна. Тэдгээрээс 95 хувь буюу 41171 хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдаж, үлдсэн 5 хувь буюу 1900 гаруй хүүхдээс 1200 нь өрхийн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт илгээсэн байна. Иргэд хүүхдээ сургуульд суулгахын тулд бусдын хаяган дээр бүртгүүлдэг,өөр хороо руу шилжсэн атал тухайн амьдарч байсан хорооноосоо хасалтаа хийлгээгүй, мөн зарим өрх байр, машинаа худалдсан ч мэдээллээ шинэчлээгүйгээс хүүхдийн мөнгө авч чадахгүйд хүрчээ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагаас өмнө сум, хороо, дүүргийнхээ халамжийн хэлтэстхандаж,зөрүүтэй мэдээллээ арилгуулах шаардлагатайбайгаа аж.