Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэж дүүрэгтээ “даам” гарсан эмэгтэй байдаг. Нэгэнтээ тарж, бутарсан АН-ынхан дундаа ч байнга хагарал үүсгэдэг гэдгээрээ алдартай.
Өөрийн гэх хүмүүсээ дагуулж, гадаад орнуудыг зорьж амарч, зугаалдаг байсан бол энэ удаа бэлэг сэлт нэрээр бөөн хөрөнгө зарлагадаж байна.
Тодруулбал тэр он гарахын өмнө ахмадуудад гарын бэлэг өгөх нэрээр 1 тэрбум 360 сая 400 мянган төгрөгийн тендер зарлажээ. Үүнд нь дээд гурил, цагаан будаа, суурь еэвэн багтах аж.
Мөн он гарсаар эмэгтэйчүүдийн баярт зориулсан бэлгийн багц хэмээн 900 сая төгрөгийн тендер зарлаад байна.
Эдгээр нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.5-ыг зөрчсөн үйлдэл.
Хуулийн дагуу бол өдгөө Х.Болормааг дээрх тендертэй нь холбоотойгоор ажлаас халах үндэслэл болчхоод байна. Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар та хэмнэж чаддаггүй Х.Болормаа даргадаа хариуцлага тооцож, халж явуулна уу.
https://erennews.mn/article/58796