Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж эхэллээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын байрыг 1,2 тэрбум төгрөгөөр барих тендертэй холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Уг барилгын тендер нь өнгөрсөн оны гуравдугаар сард зарлагдсан бөгөөд Эрдэнэт хотын “Батжин Ундрах” компани шалгарчээ. Харин Засаг дарга Л.Ганболд тендерт шалгаруулсны төлөө 120 сая төгрөг авахаар тохиролцсоны мөрөөр АТГ орж, шалгаж эхэлсэн байна.
Өдгөө “Батжин Ундрах” компанийн захирал нь авлигад өгсөн мөнгөө Засаг даргаас буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа юм байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын газрын наймаа, тендер зэрэг олон хууль бус ажиллагааг мөн шалгаж байгаа аж.
Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ