Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Орон нутагт анх удаа 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээлээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Алтан гадас одонт лаборатори нэгдүгээр сургуулийн хичээлийн шинэ байр өнөөдрөөс үүдээ нээлээ. Тодруулбал, Орон нутагт анх удаа 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн хүчин чадалтай барьсан тус сургууль хичээлийн 42 танхим, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл заншлын танхим, биеийн тамирын хоёр заалтай, хүүхэд хөгжлийн 24 өрөө танхимтайгаарсургалт хүмүүжлийн ажлаа шинэ байрандаа явуулж эхэллээ.Нийт19.6 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан хичээлийн шинэ байр таван блокоос бүрдсэн В1 давхартай нийт дөрвөн давхар байгууламж юм.
Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхтуяа хэлэхдээ “Шинэ сургуулийн саруулхан танхимд багш ажилтан, сурагч шавь нараа хүлээн авч, сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлсэн сайхан өдөр байна. Хэнтий аймгийн ууган сургуулийн хичээлийн шинэ байрыг анх барих санаачилгыг тухайн үеийн захирал Х.Алтанцэцэг, тус сургуулийн төгсөгчдийн төлөөлөгч Н.Ганбямба, Д.Түвшинжаргал дэмжсэн юм. Улмаар 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг нар орон нутагт ажиллах үеэрээ төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхээ илэрхийлсэн. Ингээд зураг төслийг нь н.Мөнхбат захиралтай “Нарлаг Хөхий” ХХК хийж, БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар сонгон шалгаруулалт явуулж, барилгын ажлыг Д.Баттулга захиралтай “Содон Номин Оюу” ХХК чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө” гэв.
Хэрлэн сумын нэгдүгээр дунд сургуулийг 1923 онд байгуулсан Хэнтий аймгийн анхны сургууль. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд 16700 сурагчийг бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн түүхтэй. 2022-2023 оны хичээлийн жилд 158 багш, ажилтан, 2756 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. 1500 хүүхдийн хичээлийн байр, 75 хүүхдийн дотуур байртай ба хоёр  ээлжээр хичээллэдэг. Тус сургууль нь 2009 онд улсын тэргүүний сургууль, 2010 онд дугуйлан секцийн үйл ажиллагаагаараа тэргүүн байр, 2011 онд хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын спортын  шилдэг сургууль, 2014 онд аймгийн урлагийн шилдэг сургуулиар шалгарсан.
Сүүлийн 11 жил улсын төрөлжсөн олимпиадад аймагтаа тэргүүн байр эзэлсэн төдийгүй улсад удаа дараа багш сурагчид нь шалгарч байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр арван жил дараалан аймагтаа тэргүүн байрт шалгаран Улсын "ТОП-50" сургуулийн нэгээр тус тус шалгарч байсан юм. Хэрлэн нэгдүгээр сургууль нь 2013 оноос шинэчилсэн хөтөлбөрийг амжилттай туршин хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.











скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ