Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2022 онд УТААГ бууруулна хэмээн 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ


1. 4 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хот "Үхлийн хөндий" болж хувираад буй. Олон жил утаанаас салж чадахгүй явсаар 2019 оны өвөл Загсийн газрын тэргүүн, тухайн үеийн хотын даргын манлайллын үр дүнд утааг 50 хүртэл хувиар бодитоор бууруулж чадсан юм. Иргэдэд ч итгэл төрөв. 
Гэвч 2020 оны өвлөөс эхлэн Хотын Д.Сумьяабазар удирдаж эхэлснээр нийслэл буцаад утаанд угаартах явц руугаа ухралт хийсэн юм. Энэ жил хот тэр чигтээ "үхлийн хөндий" болж хувирсан нь иргэдийг бухимдуулж, амьд явах эрхэд нь ноцтой халдсан хэрэг болоод байна. 
Монгол Улсын үе үеийн Засгийн газар утааг бууруулах нэрээр хэдэн тэрбумаар нь цацсан байдаг. Тухайлбал, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг,  2017-2020 онд 456,1 тэрбум төгрөгийг улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байдаг.
Харин өнгөрсөн жил буюу 2022 онд улсын хэмжээнд 20 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Гэвч үр дүнд нь утаа нь угаартуулж "үхлийн хөндий" болгосоор. 
Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утаагүй Улаанбаатар болох зорилгодоо хүрч чадсангүй. Агаарын чанар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрч хордсон хүүхэд, томчуудгүй эдгэрэхгүй ханиад тусаж, халуурч бүлээрсэн хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй хэвтэн эмчлүүлж байна. Энэ хотод оршин суугаа 1.4 сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна. 
Утааг бууруулах гол шийдвэр гаргах субьектууд нь өнгөрсөн хугацаанд энэ асуудлаас зугтаж, "дүлий төр" шиг аашилсаар ирсэн. 
Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт нь утааг бууруулна гэж ороогүй, утааг бууруулах нь хотын ажил биш хэмээн хотын удирдлагуудаас мэдэгдэв. Хот зөвхөн шахмал түлшний түгээлтийг хариуцаж, санхүүжилтийг нь гаргадаг гэв. Хотын удирдлагуудын хэлж буйгаар утаа нь засгийн газрын ажил болохоос, хотын асуудал биш гэв. 
Дээрх шийдвэр гаргагч нарын байр суурьнаас харахад Улаанбаатарын утаа буурахгүй, энэ тал руу чиглэсэн улсын хэмжээнд ажил дорвитой хийгдэхгүй нь гэсэн үг. Тэгвэл хийгээгүй ажилд яагаад 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгааг сайд Б.Бат-Эрдэнэ, хотын дарга Д.Сумьяабазар нараас асуумаар байна!!!
Өнгөрсөн хугацаанд их мөнгөөр орон нутаг, дагуул хотуудаа дэмжиж, хөгжүүлж үйлдвэрүүд байгуулсан бол ажлын байрыг мянга мянгаар бий болгох боломжтой байлаа. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах бодлогыг ч хэрэгжүүлэх боломж байв. 

http://hardnews.mn/44707/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ