Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ


Хотын дарга Д.Сумьяабазар ирэх оны төсвийн төслөө НИТХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл хотын даргын үрэлгэн, оновчгүй зардлын задаргаа олон нийтэд, цахим орчимд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байна. 2023 оны нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг нийслэлчүүдийнхээ амьдрах орчинг сайжруулахын төлөө бус өөрийн ПиАр, тахин шүтэгчдийнхээ төсөл, хөтөлбөр рүү тэрбум, тэрбумаар нь урсгахаар болсон нь харамсалтай. 
Тухайлбал, Хотын дарга ирэх онд “Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар”-таа 2,8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл өөрийн ПиАр, магтах зардалдаа иргэдийн татвараас 2,8 тэрбумыг зарцуулна гэсэн үг юм.
Үе үеийн хотын дарга нараас Д.Сумьяабазар хамгийн их өртгөөр өөрийгөө магтуулах төсвийг баталсан засаг дарга болоод байгаа юм. 
ЗДТГ-аас “Нийслэлийн 2023 оны төсвийн жил”-д зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Харин үүний 1,011,753,888.0 төгрөг буюу 1 их наяд төгрөгийг нь хотын дарга Д.Сумъяабазарын зарцуулах аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ