Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна



Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж,  22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.
Бүтэн сайн буюу 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -45…-50 градус, өдөртөө -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -23…-28 градус хүйтэн байна.
Иймд,-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах,
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг  харгалзах хүнүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ