Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Пакистанд 9.7 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхээ амлажээ


ИСЛАМАБАД. /VOA/. 
Олон улсын хамтын нийгэмлэг Пакистаныг сэргээн босгох үйл хэрэгт 9.7 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан талаар тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф лхагва гарагт Исламабад хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Ш.Шариф нар Швейцарын Женев хотноо энэ долоо хоногт олон улсын бага хурал зохион байгуулсан юм. Исламын хөгжлийн банк, Дэлхийн банк, Саудын Араб, Франц, АНУ, Хятад, Европын Холбоо нь томоохон хандивлагчдын тоонд багтжээ.
 
Пакистанд өнгөрсөн оны 6-8 дугаар сард хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас нүүрлэсэн үерийн гамшигт 33 сая хүн нэрвэгдсэнээс 1700 орчим хүн амиа алдаж, найман сая хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсний сацуу 9.1 сая хүнийг ядуурал руу түлхсэн гэж НҮБ, Пакистаны төлөөлөгчид мэдээлж байгаа юм. Пакистаныг сэргээн босгоход урт хугацаанд 16.5 тэрбум ам.долларын дэмжлэг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ