Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бүгд Найрамдах Солонгос улсын Кенги мужийн Гуяан хотын төлөөлөгчид Дундговь аймагт айлчиллаа


Гуяан хотын дарга И Дун Ван, Ногоон хот төслийн багийн дарга Ким Су О, Ойн хэлтсийн ойн бодлогын дарга Жун Чансик, Ногоон хот тохижуулалтын ойн дарга Со Жайсуп, Ойн хэлтсийн мэргэжилтэн Жон Илюн нар Дундговь аймагт айлчлан орон нутгийн удирдлагууд, холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, “Гуяаны төгөл” ойжуулалтын талбайг хүлээлцэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Айлчлалын бүрэлдэхүүн Гуяаны төгөлтэй танилцан цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн үр дүнтэй ажил болсныг онцолсон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс ойжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын соёлын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа уламжилж, хоёр тал дээрх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон шинэ хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Уулзалтын бүрэлдэхүүн “Гуяаны төгөл”-тэй танилцах явцад орон нутгийн зүгээс цаашид Мандалговь хотын төлөвлөлттэй уялдуулан Гуяаны төглийг шинэ талбайд үргэжлүүлэх ингэхдээ говийн нөхцөлд тарихад тохиромжтой, ард иргэдийн аж амьдралд хэрэгцээт жимс жимсгэнийн мод, бутаар төрөлжүүлэх санал гаргав.
Гуяан хотын төлөөлөгчид Дундговь аймагт хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байгааг илэрхийлж Ногоон Ази ТББ, орон нутгийн иргэдэд “Гуяаны төгөл” төслийг амжилттай хэрэгжүүлснийг сайшаан орон нутгийн санал санаачилгыг дэмжин хамтран ажиллах талаар дурдлаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ