Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хашлага мөргөж, гүүрнээс унасан машины жолооч нас баржээ


Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрний хашлага мөргөн унаж, жолооч нь нас баржээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2022.12.08/ 11:56 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” маркийн ачааны автомашин таван метр өндөр гүүрний хашлага мөргөн, доош унаж, жолооч Б /23 настай, эрэгтэй/ машины эд ангид хавчуулагдсан байжээ. Жолоочийг гарган сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн ч тухайн иргэн эмнэлэгт очоод нас баржээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ