Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахилгаан автомашины батерейн үнэ сүүлийн 10 жилд анх удаа өсжээ


НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. 
Цахилгаан автомашины лити-ион батерейн үнэ 2022 он гарснаас хойш 7 хувиар өсөж, нэг кВт.цаг нь 151 ам.долларт хүрчээ. 
 
 
“Bloomberg" агентлагийн "New Energy Finance" судалгаанд мэдээлснээр, 2010 оноос хойш ийм төрлийн батерейн үнэ анх удаа нэмэгдэж байгаа нь энэ юм. Үнэ ийнхүү өссөн нь лити, никелийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой байна.
 
 
 
2021 он гарснаас хойш литийн үнэ 10 дахин, никелийн үнэ 75 хувиар өсжээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, ирэх онд цахилгаан автомашины батерейн үнэ эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэг кВт.цаг нь 152 ам.доллар болж өснө. Ийм батарейн үнэ 2026 он гэхэд л нэг кВт.цаг нь 100 ам.доллар болж буурч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. 
 
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ