Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Хүүхэд, залуучуудад монгол өв соёлоо таниулж байна

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Дундговь аймгийн музей ”Монгол ахуй” үзэсгэлэнгээ дэлгэж, хүүхэд, залуучуудад монгол өв соёлоо таниулж байна. Соёлын яамнаас энэ сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарлаж, 11 дүгээр сарын 1-нээс орон даяар тус үйл ажиллагаа эхэлсэн. “Соёлын бүтээлч сар”-д тус аймгийн соёл урлагийн байгууллагууд иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх, соён гэгээрүүлэх, монгол өв соёлоо сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Түүний дотор аймгийн Музей “Монгол ахуй” танин мэдэхүйн үзэсгэлэнг гаргаж, цаашид “Монгол бахархал” илтгэл, гар урчуудын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын шавь сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Шавь сургалтаар монгол гутал урлах, уран хатгамал, цагаан алтаар урлах, утас ээрэх, томох мэдлэг чадвар олгох сургалтуудыг зохион байгуулах аж.
”Монгол ахуй” үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй таван хошуу мал, монгол гэр, ахуйн хэрэглэл, тэр дундаа авдар, авдран дотор хадгалагддаг эд зүйлс, бурхан шашны эд зүйлс зэрэг багтжээ.






скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ