Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Буянт сумын иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамрууллаа

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Буянт сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран өнгөрсөн өдрүүдэд тус сумын иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Уг ажлыг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Глобал сангийн санхүүжилтээр хийсэн байна.

Эрүл мэндийн цогц үзлэг, шинжилгээний хүрээнд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 88, цээжний рентген болон биохими, шээсний шинжилгээнд тус бүр 118 хүн оржээ. Мөн 118 иргэнд зүрхний цахилгаан бичлэг хийж, ЭХО аппаратаар 110 хүнийг үзэж зөвлөгөө өгсөн байна. Үзлэг шинжилгээний үр дүнд 9 хүний рентген шинжилгээний хариу өөрчлөлттэй гарч,9 хүнээс В вирус, 7 хүнээс С вирус илэрсэн аж. Нарийн мэргэжлийн эмч нар цаашид бүх суманд ажиллаж, эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээ хийх юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ