Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд Баянхонгорынхон нэгдэнэ. Тодруулбал, тус хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг Баянхонгор аймагт 11 дүгээр сарын 3-ны өдрийн 09.00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар болжээ.
Мөн үеэр улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар танилцуулах аж. Зохион байгуулагчдын зүгээс баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, нийт иргэд хөдөлмөрчдийг өргөнөөр оролцохыг уриалав.