Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Хэвлийн хөндийн мэс заслыг аймагтаа дурангийн аргаар хийх боломж бүрдэв

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглөө. Энэ удаагийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн багцад мэс заслын бүрэн автомат хагалгааны ор, хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, гемодиализын аппарат болон зөөврийн эхо аппаратууд багтсан байна. Мөн Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд шүдний иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.
"Тус аймаг Улаанбаатар хотоос алслагдсан, иргэд эмнэлгийн зарим үйлчилгээг бусад аймаг болон нийслэл хот орж авдаг. Алслагдсан аймгуудыг Улаанбаатар хотын эмнэлгүүдээс дутахааргүй тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Яагаад гэвэл орчин үеийн сайн тоног төхөөрөмжгүйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тийм учраас УИХ-ын гишүүдийн зүгээс нэн тэргүүнд шийдэх зүйл бол тоног төхөөрөмжийн асуудал байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен бид гурав Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт зориулж жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгуулаад явж байгаа" гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир хэллээ.
Дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар Нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасгийн хүчин чадал нэмэгдсэнээс гадна хэвлийн хөндийн мэс заслуудыг аймагтаа дурангийн аргаар хийх боломж бүрдсэн гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцолж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ