Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх нь СӨХ-той холбоотой асуудал байна



Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны төлөөлөл энэ сарын 26-нд Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны эзэдтэй уулзав. Уулзалтын үеэр СӨХ-ны үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа долоо хоногийн пүрэв гараг бүр иргэдийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж буй. Иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх нь СӨХ-той холбоотой асуудал байгаа юм. Иймээс эхний ээлжинд СӨХ-ны эзэдтэй уулзаж, санал солилцсон нь энэ юм. 
Өнөөдрийн байдлаар Ховд хотод нийт 11 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч орцны хог ачих, цэвэрлэх, үүнд тохирсон тодорхой хэмжээний хураамж авахаас хэтрэхгүй байгааг албаныхан онцолж байна. Цаашид анхаарч шийдэх асуудал, хийх ажлын саналаа ойрын хугацаанд нэгтгэн ирүүлэхийг зөвлөжээ. 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ