Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг "Чандмань-Илч" ОНӨХХК-иас "Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ оны 10 дугаар сарын 21-нд "Соёмбо" цогцолборт зохион байгууллаа.Уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөгийн хүрээнд ус дулааны үйлчилгээний тариф үзүүлж үйлчилгээний чанар төлбөртэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэснээс гадна ажлын байрны мэдээлэл авах анкет бөглөх зөвлөгөө зөвлөмж авах дуудлагын үйлчилгээг үнэ төлбөргүй авах зэрэг үйлчилгээг хэрхэн авах талаар албаныхан тодорхой мэдээлэл өгчээ. Мөн тухайн сарын төлбөрөө хугацаанд нь төлснөөр ирэх сарын халаалтын төлбөрөөс 20 хувийн үнийн хөнгөлөлт эдлэх, азын сугалаанд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.