Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ



Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 17-ны өдөр Австралийн ЭСЯ-ны Консул Эйдан Борхэм, Консулын газрын ажилтан Я.Ижилмөрөн нарыг хүлээн авч уулзан санал солилцжээ. Сэлэнгэ аймаг Австрали Улстай боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа аж. Цаашидбусад салбар чиглэл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаааймгийн Засаг дарга уулзалтын үеэр онцолжээ.  Австрали бол сурч боловсрохын зэрэгцээ ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой улсюм. Австралид суралцах Монгол оюутны тоо жил бүр өсөн нэмэгдсээр байгаа гэдгийг Консул Эйдан Борхэм онцоллоо.
23 сая хүн амтай тус улс гадаад оюутны тоогоор дэлхийд гуравт буюу Их Британи, АНУ-ын дараа ордог ажээ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 7 нь тус улсад байдаг аж.Австрали Улсын 1.100 боловсролын байгууллага 22.000 гаруй төрлийн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэгбайна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ