Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах захирамж гаргажээ


Өнгөрсөн есдүгээр сард Архангай аймгийн ИТХ-аар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталсан.  Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах захирамж гаргажээ.  Засаг дарга асан М.Батжаргалыг Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон хэмээн үзсэн байдаг.  Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ийнхүү огцорсон юм.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ