Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: ЖДҮ-ийн сангаас хоёр аж ахуйн нэгж 200 сая төгрөгийн зээл хүсчээ

Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор дөрвөн төрлийн хөнгөлөлттэй зээл олгож байна.  Үүний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гурван хувийн хүүтэй зээл юм. Энэхүү зээл нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлолгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу олгогддог юм.
Энэ онд хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг зургаадугаар сарын зургааны өдрөөс 30 хоногийн хугацаанд орон даяар нэгэн зэрэг цахимаар авч эхэлсэн.  Орхон аймагт 14 аж ахуйн нэгжээс хүсэлт ирүүлснээс есөн аж ахуйн нэгжийн 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан бүртгүүлжээ.
Эдгээрээс хоёр аж ахуйн нэгжийн материал сонгон шалгаруулалтад нийцэж тус бүр 100 сая төгрөгийн зээл хүссэн төсөлнь аймгийнТөсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурлаархэлэлцэхээр боллоо.
ЖДҮХС-аас Орхон аймагт 2019 онд долоон аж ахуйн нэгжид 823.2 сая төгрөг, 2020 онд долоон аж ахуйн нэгжид 481.0 сая төгрөгийн зээл олгосон бол 2021 онд цар тахлын нөхцөл байдал, эх үүсвэрийн улмаас зээлолгоогүй байжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ