Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн төлөөлөгчдийн 10 хувь нь эмэгтэйчүүд

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар нийтлэлийн бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна. Энэ хүрээнд бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж, 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа Архангай, Дорноговь,Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа Увс аймгийг онцолж байна.

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 төлөөлөгчтэй. Үүнээс дөрөв нь эмэгтэй. Тодруулбал, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаанд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн  26 хувь нь эмэгтэйчүүд байгаа тухай дурдсан байдаг. Үүнээс харахад Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эзлэх эмэгтэй төлөөлөгчийн тоо улсын дунджаас хэд дахин бага байгаа нь харагдаж байгаа юм. Мөн 10 тэргүүлэгч бүгд эрэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг баталж байна. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 36 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа тоог нэмэгдүүлэхийн тулд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд эмэгтэйчүүдийг дэмжих нь эхний алхам билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ