Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Харилцан хүндэтгэе” сарын аяныг өрнүүлж байна

Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ажлууд өрнөж байгаа юм.

Тус аян дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээд бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Жендэрийн эрх тэгш байдлын баталгаа улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна гэсэн заалт байдаг байна. Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг авч үзвэл, Баянхонгор аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөл 12.1 хувь, сумын ИТХ-д 24.4 хувь байгаа нь аймгийн ИТХ-ын хувьд жендэрийн байдалд анхаарууштайг харуулж байна. Харин аймгийн ЗДТГ бодлогын хэлтэс эрэгтэй, эмэгтэйн харьцаа 50, 50 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт аж. Сумдын хувьд ч 45, 55 харьцаатай байгаа нь Баянхонгор аймгийн төрийн албан дахь Жендэрийн тэгш байдлын харьцаа боломжийн түвшинд байгаа гэсэн үзүүлэлт юм байна.
 
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Жендэрийн тэгш байдлыг авч үзвэл, 2008-2012 онд эрэгтэйчүүд 87 хувь, эмэгтэйчүүд 13 хувийг эзэлж байсан бол 2012-2016 онд эрэгтэй 85 хувь, эмэгтэй 15 хувь, 2016-2020 онд эрэгтэйчүүд 75 хувь, эмэгтэйчүүд 25 хувийг эзэлж эмэгтэйчүүдийн тоо өссөн сайн үзүүлэлт гарчээ. Гэвч 2020-2024 онд эрэгтэй 36, эмэгтэй 5 болж эмэгтэй төлөөлөгчийн хувь буурсан байх нь цаашид төлөөлөгчдийн хүйсийн тэгш байдалд анхаарах асуудал гарч байгааг албаныхан дурджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ