Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: ААН, компаниуд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэртээ хөрөнгө оруулалт хийж эхэллээ

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн төвийн барилгыг тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баянцемент" ХХК 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус барилгыг төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нутаг орондоо ая тухтай, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор ийнхүү барьж байгуулсан байна. 

Төв аймаг 27 сум, 97 багтай бөгөөд нийт багийн 52 нь хөдөөгийн баг, 22 нь сумын төвийн баг, бусад 17 нь төв хөдөө хосолсон багууд байна. 2022 оны байдлаар хөдөөгийн 97 багийн 88 нь буюу 90.7 хувь нь багийн төвийн байртай болоод байна. Төв аймгийн газар нутагт нийт 697 компани, 84 хоршоо, 34 нөхөрлөл, 6 Төрийн өмчийн болон Орон нутгийн өмчит үйлчилгээний газар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хөрөнгө оруулалт нь тухайн орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй ашгийн бус үйл явц бөгөөд ингэж уриалга гаргаснаар бусад аж ахуй нэгж, компаниуд ч мөн адил тухайн нутаг дэвсгэрт хэрэгцээ шаардлага бүхий бүтээн байгуулалтад оролцоно гэж харж байгаа талаар албаныхан хэллээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ