Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АТГ Х.Баттулгад бус С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо


УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Очирбат нар АН-ын лидерүүд болох С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авилгатай тэмцэх газар болон нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж, АТГ-ын гадаа суулт хийж эхэлсэн билээ.
 
Тэгвэл тэдний хүсэлтэд АТГ болон Нийслэлийн прокурорын газраас хариу өгсөн байна.
 
Уг хариунд:   " АТГ-ын Мөрдөн Шалгах хэлтсээс С.Эрдэнэ нарт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-ийн 1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин Х.Баттулгад холбогдох хэрэг шалгагдаагүй байна. Нийслэлийн Прокурорын Газраас С.Эрдэнэ нарт Эрүүгийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин Х.Баттулгад холбогдуулан шалгаж буй хэрэг байхгүй байна  " гэжээ.
 
сонин mn
 
Д.Дандархүүhttps://www.sonin.mn/news/enews/132974
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ