Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт барьж буй барилгын хийц бүтэц нурж, хүн дарагджээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход шинээр баригдаж байгаа гурван давхар барилгад цутгалт хийх үед тулгуур бэхэлгээ нурснаас хоёр ажилтан дарагдсан байжээ. Барилгын ажилтан Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж нар барилгын бүтцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг аврагчид 20 минут ажиллаж эсэн мэнд гаргажээ. Гэмтсэн ажилтннуудыг нийслэлийн Яаралтын тусламжийн төвийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн байна.