Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс "Хоёр хүн унах гэж байна" гэсэн дуудлагын дагуу онцгойгийн албан хаагчид очиж тэднийг эсэн мэнд буулгалаа. ЭНэ талаарх дуудлага өчигдөр оройны 22:11 цагт онцгой байдлын албаны хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн 42 настай, согтуу эрэгтэй Б, 16 настай охин Б-ийн хамт шинээр баригдаж байгаа барилгын 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлстийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.
Эх Сурвалж: ОБЕГ