Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг Белградыг зорив

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд 7 алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчираад байна.

Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглоно. Тэгвэл ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа, үлдсэн 11 тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Белградын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсч захыг нь мушгих үлдлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ