Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: 3349 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулга хийв



Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/366 дугаар захирамжаар “Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя” сэдэвт гурван сарын аян зарласан. Уг аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс энэ сарын 1-ний өдрийг хүртэл өрнүүллээ. Аяны хүрээнд Өлгий, Бугат, Цэнгэл сумын төвд Ховд голын эрэг дагуу хүн олноор цуглардаг газруудад, мөн аялал зугаалгын бүс болох Цэнгэл сумын Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо сумын нутаг дэвсгэр дэх Толбо нуурын эрэг дагуу хөдөлгөөнт болон байнгын эргүүл томилон ажиллуулав.
Тухайн хугацаанд давхардсан тоогоор 364 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 6913 насанд хүрсэн хүн, 3349 хүүхдэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриа таниулга хийжээ. Мөн 8356 иргэнд урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж гол, нуурын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан 67 хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн үед бие авч явах чадваргүй болсон 41 насанд хүрсэн хүнийг аюулгүй газарт хүргэсэн байна.
Гол, нуурын усанд тээврийн хэрэгсэл угааж байсан 406 үйлдэл, Толбо, Хотон, Хурган нуурт шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй завь ашиглаж байсан 6 иргэний зөрчлийг таслан зогсоожээ. Бага түргэний хүрхрээний хязгаарлалтын хашлага давж осолдох эрсдэлтэй газарт очсон 63 иргэнийг аюулгүй газарт гаргаж гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ