Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Запорожье” станцыг Украины хяналтад шилжүүлэхийг 42 орон уриалжээ


БЕРЛИН. /DW/.
 Украины Энергодар хотод буюу Орост эзлэгдсэн “Запорожье” атомын цахилгаан станцын ойролцоо ням гарагт их бууны сум дахин туссантай зэрэгцэн олон орон тус бүс нутгаас Оросын цэргүүдийг нэн даруй гаргахыг шаарджээ. 
“Оросын цэрэг зэвсгийг цөмийн байгууламжид байрлуулж байгааг хүлээн зөвшөөршгүй юм” гэж 42 орны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
 
“Бид “Запорожье” станц болон түүний ойр орчим, мөн Украины бүх нутаг дэвсгэрээс цэргүүдээ нэн даруй татахыг ОХУ-д уриалж байна. Ингэснээр тус станцын оператор компани болон Украины эрх баригчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн доторх бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн хүлээх боломж бүрдэнэ” гэж мэдэгдэлд дурджээ. Уг шаардлагыг Европын Холбоо, АНУ, Их Британи, Норвег, Австрали, Япон, Шинэ Зеланд тэргүүтэй орнуудын нэрийн өмнөөс тавьсан байна.  
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ