Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын IV зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон юм. Уг тогтоолд:
- А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
- С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
- D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Уг заалтыг 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn