Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн "Халиун Уул" компанийн камаз машин өнөөдөр /2020.05.10/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Алтанбулагийн дундын замд осолджээ.
Тухайн автомашины жолоочийг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарласан байна.
Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын штаб бүрэн хамгаалах хувцастайгаар очиж, журмын дагуу ажилласан байна.
Тус машинд мод тээвэрлэсэн байсан ба Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу ачааны галт тэргэнд ачуулахаар явж байжээ. Тээврийн хэрэгслийг бүрэн ариутгаж, журамлажээ.