Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн улс төрчдийн утсан хүүхэлдэй юу?


Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн /2022.08.02/ саатуулжээ. Тодруулбал, уг хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал санхүүжилттэй байсан нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг саатуулсан уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд "Тусгаар тогтнол" гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулж байгаа энэ үйлдлийг Тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгая хэмээн шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан. Энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа. Шалгагдаж буй хэргийн талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бүх холбогдох хуулиараа хориглодог. Энэ үйлдэл зургаадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Монгол үндэсний дээл хувцастай эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, бие биедээ цэргийн цол хэргэм өгөх, цаашлаад Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна" гэлээ.
Х.НЯМБААТАР:16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол  торгуулийн ял оноохгүйгээр шууд хорих өөрчлөлт оруулна
Тэд Монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн бүтэн биш, Тусгаар Тогтносон улс биш гэж үзэж байгаа учраас энэ суулт зарласан гэж тайлбарласан юм. Энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа хүмүүсээс гарын үсэг цуглуулж мөн  Монгол улсыг эмх цэгцэнд оруулахын тулд цэрэгжих шаардлагатай гэж үзэн хувцасаар жигдэрсэн гэдгээ хэллээ.
Монгол улсын үндсэн хуулинд Монгол улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд энэ зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл энэ жагсаал үндсэн хуулийн уг заалтыг илт зөрчиж байна. Монгол улсын иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч үндсэн хуулиа зөрчөөд байхад одоог хүртэл жагсаад байгааг сөрөг хүчнийхэн хүртэл гайхаж байсан юм.
Тусгаар тогтнол
АН ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Дайныг эсэргүүцэж, хүчирхийлэлийг дэмжихгүй ээ гэж байгаа иргэдээ болохоор цагдаа нараараа хөөж туулгаад байдаг. Тэгсэн хэрнээ цаагуураа хүчирхийлэлийг дэмжээд байгаа, дайныг сурталчилаад байгаад дуугүй байгаа нь ямарч утгагүй байна. Төрийн бодлого гэдэг чинь алагчлалгүй хандах ёстой.
хуульч Ч.Өнөрбаяр | News.MN
Цэрэгт ч явж үзээгүй байж эх орныхоо төлөө тэмцэнэ гэж хүмүүсээс хандив нэрийдлээр мөнгө хулхидаж өнгөлөн далдлалт хийж, ард иргэдийн нүдийг хуурч байгаад залуу хүмүүсийнх нь хувьд өмнөөс нь ичмээр.  Өнөөдөр ажил хөдөлмөр эрхлэх эд насны залуучууд ижил хувцасаар гангарч бүтэн сарын турш төв талбайд жагсаж байгаа нь сонин. Ажил хийж байгаа нэгэнд нэг ширхэг талх ч үнэтэй санагдаж байгаа энэ үед санхүүжүүлэх, ивээн тэтгэх хүнгүйгээр залуус ингэж зогсох нь юу л бол!!!
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж Тэднийг өмнө нь Төв талбайд суулт зарлах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг санхүүжүүлсэн зэвсгээр хангасан байж болзошгүй гэж саатуулсан талаар тагнуулын байгууллага өмнө нь мэдээлж байв. А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Мөн нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэгдэн шалгагдаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг гэдгийг албаныхан мэдээллээ.
BOLOD.MN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ